СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дагуу хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийн аюулгүй байдлыг хангав

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дагуу хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийн аюулгүй байдлыг хангав

Нийслэлийн хэмжээнд голын усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ. Өнөөдөр хөдөлгөөнт эргүүлээр ажилласан алба хаагчид голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, 162 хүүхдийг голын эргээс холдуулж, 149 тээврийн хэрэгслийг голын эргээс 50-100 метрийн зайд байрлуулан, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх гарын авлага 384 ширхэгийг тарааж, зөвлөмж яриаг 736 иргэнд хийж, сэрэмжлүүлэг, анхааруулгыг тусгай зориулалтын автомашины чанга яригчаар 36 удаа нэвтрүүлж ажиллалаа. Мөн намгархаг газар суусан 5 автомашиныг аюулгүй газарт гаргаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1 автомашинтай 5 иргэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт, 2 иргэнийг ар гэрийнхэнд нь тус тус хүлээлгэн өгсөн байна. Аялал зугаалгын улиралд голын эрэг, ногоон бүсэд зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, голын усны осол, ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг болзошгүй голын усны осол, гал түймрийн аюулаас сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

М.Саранцэцэг

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар