Цагдаагийн алба хаагчидтай холбоотой 160 гомдлыг шийдвэрлэсэн байна

Цагдаагийн алба хаагчидтай холбоотой 160 гомдлыг шийдвэрлэсэн байна

Цагдаагийн байгууллага болон иргэдийн хооронд үл ойлголцол, зөрчилдөөн гарах үе байдаг. Тэгвэл 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ЦЕГ-т иргэд, байгууллага, албан тушаалтнаас цагдаа болон дотоодын цэргийн алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой 172 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авчээ. Үүнээс одоогоор 160 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. 

Нийт өргөдөл, гомдлыг ирүүлсэн субъектээр нь авч үзвэл: 

  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 11
  • Төрийн албаны зөвлөлөөс 3
  • Хүний эрхийн үндэсний комиссоос 4
  • Прокурорын байгууллагаас 2
  • Авлигатай тэмцэх газраас 14
  • Цагдаагийн байгууллагын удирдлагаас даалгасан 36
  • "126" тусгай дугаарын утсанд ирүүлсэн 16
  • Иргэдээс ирүүлсэн 86 тус тус байна.

Шийдвэрлэсэн 160 өргөдөл, гомдлоос 45-д нь холбогдон шалгагдсан 79 алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан бол гэмт хэргийн шинжтэй 10 өргөдлийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар, Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шийдвэрлэсэн байна. 

Эх сурвалж: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв