Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, Монгол улсын гавьяат эмч Б.Болдсайхан эмч өнөөдөр коронавирусийн цар тахал тэр дундаа вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Вакцины I тунгаа хийлгээгүй хүмүүс хийлгээрэй. Мөн II тунгаа хийлгээрэй. Энэ сарын 10-ны өдөр гэхэд II тунгаа Улаанбаатарт хийж дуусгана гэсэн. Ингэсэн ч өвчлөл алга болохгүй. Тэр бүү хэл энэ зун, намар бүр алга болохгүй. 5, 10 өвддөг, нэг, хоёроор нас барах тохиолдол байсаар байна. Ямар нэгэн ид, шидийг хүлээх хэрэггүй. Мөн хүүхдээр дамжиж байна. Сүүлийн үеийн Эрүүл мэндийн яамны мэдээг та бүхэн үзсэн бол 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байна. 18 хүртэлх насны хүүхдүүд хүн амын 30 хувийг эзэлдэг. Тэд нар огт вакцин хийлгээгүй учраас дамжуулж байна. Тэр бүү хэл зарим нь өвдөж байгаа. Харамсалтай нь сүүлийн үед хүүхдээ таргалуулсан, чихрийн шижинтэй, суурь өвчтэй болгосон, хоолой өвддөг, дархлааны өөрчлөлтөд орсон хүүхэд их байдаг болсон. Монгол гэлтгүй дэлхий даяараа ийм асуудалтай тулгарлаа.
Засгийн газрыг магтдагийн учир нь энэ намар хичээл эхэлнэ. Түүний өмнө бүх хүүхдүүдээ вакцинжуулна гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл багатай Файзер вакцинаас 2.5 сая тунг гэрээ хийгээд оруулж ирэх гэж байна. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж байгаа бол вакцинаас өөр сонголт үгүй. Дэлхийн хамгийн шилдэг сургуулийн судалгааны төвүүдэд нь судлагдаад батлагдсан вакцин. Би 15 настай хүүгээ авч очиж вакцин хийлгэнэ" гэжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: