Ерөнхийлөгчийн сонгууль өгөх сонгогчдын нэрсийн жагсаалт гарчээ

Ерөнхийлөгчийн сонгууль өгөх сонгогчдын нэрсийн жагсаалт гарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ Лхагва гарагт /2021.06.09/-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд явагдах билээ.

Тэгвэл УБЕГ-аас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалт гарсан талаар мэдээллээ. Тодруулбал, Улсын хэмжээнд нийт 2087 хэсэгт  2,151,329 хүн саналаа өгөхөөр бүртгэгдсэн байгаа бол нийслэлийн хэмжээнд 457 хэсэгт 1,009,755 иргэн саналаа өгөхөөр жагсаалтанд бүртгэгдсэн байна. Харин орон нутагт 1630 хэсэгт 1,141,574 иргэн бүртгэгджээ.