Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт авна

Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ Лхагва гарагт /2021.06.09/ 07:00-22:00 цагийн хооронд явагдах билээ.

Харин санал авах байранд биечлэн очиж санал өгөх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн саналыг нэг өдрийн өмнө зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авдаг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 25 мянга гаруй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлсэн байна. Үүнээс 7051 нь коронавирусийн халдварын улмаас санал авах байранд очих боломжгүйгээ илэрхийлээд байгаа юм.

Санал хураалт өнөөдөр /2021.06.08/-ны 09:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.