Энэтхэгийн Ерөнхий сайд манай улсаас бэлэглэсэн "Монгол дээл"-ээр гоёжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд манай улсаас бэлэглэсэн "Монгол дээл"-ээр гоёжээ

Энэтхэг /БНЭУ/-ийн Ерөнхий сайд Норендра Моди тус улсынхаа Кедарнат сүмд өчигдөр зочилохдоо Монгол дээл өмсөж /гоёж/ иржээ.

Учир нь Энэтхэгийн ерөнхий сайд Норендра Моди Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн урилагаар 2015 онд манай улсад төрийн айлчлал хийх үеэр нь манай улсаас энэхүү монгол дээлийг бэлэглэсэн юм байна. Учир нь манай улсын зүгээс гадны орны төр засгийн тэргүүнүүд айлчлах үеэр монгол дээл хувцас бэлэглэх нь түгээмэл байдаг.