Маргааш бүх нийтээр амарна

Маргааш бүх нийтээр амарна

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт маргааш /2021.06.09/ орон даяар явагдана. Тиймээс маргааш бүх нийтээрээ амарна. Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хоригложээ. Мөн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн Электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшиж байгаа билээ.