М.Зоригтын үед ашиглалтад орсон “Нүхэн гарц” усаар дүүрч, ашиглах ямар ч боломжгүй болжээ

М.Зоригтын үед ашиглалтад орсон “Нүхэн гарц” усаар дүүрч, ашиглах ямар ч боломжгүй болжээ

“Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч М.Зоригт Зам тээврийн сайдаар ажиллах хугацаандаа хэд, хэдэн төмөр замын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан гэдэг.

Тухайлбал, 2015 онд нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, төмөрбетон гүүр, төмөр зам доогуур нарны замтай холбогдсон нүхэн гарц ашиглалтад оруулж байв.

Харин тус нүхэн гарц нь “ус зайлуулах шугам, хоолой” байхгүйн улмаас борооны усаар дүүрч, зуны зарим үед ашиглах ямар ч боломжгүй болдог.

Тэгвэл сүүлийн хоёр хоног /2021.06.07-08/-т Улаанбаатарт орсон борооны улмаас тус нүхэн гарц дахин борооны усаар дүүрч яг одоо ашиглах ямар ч боломжгүй болсон байна. Тухайн үед албаныхан “тус төмөр зам доогуурх нүхэн гарц нь жижиг тэрэг явахад зориулагдсан бөгөөд 2,5м өндөртэй, 4м өргөнтэй хос 2 эгнээтэй 22 м урттай” гэж магтаж байв.