Томоохон гол мөрөн үерлэсний улмаас Сэлэнгэ аймгийн зарим иргэд саналаа өгч чадахгүйд хүрчээ

Томоохон гол мөрөн үерлэсний улмаас Сэлэнгэ аймгийн зарим иргэд саналаа өгч чадахгүйд хүрчээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд ирц 44.46 хувьтай байна. 22.00 цагт санал хураалт дуусах бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос дүнг нэгтгэж мэдээлнэ. 

Улсын хэмжээнд Улаанбаатар хот, Говь-Сүмбар, Дорноговь, Сүхбаатар Орхон аймагт хамгийн өндөр ирцтэй байна. Тэгвэл зарим аймгийн иргэд цаг агаарын хүндрэлээс болж сонгуульдаа оролцож чадахгүй нөхцөл байдалд оржээ. Тухайлбал, Сэлэнгэ аймагт гурван хоног бороо үргэлжлэн орсны улмаас томоохон гол, мөрнүүд үерлэсэн байна. Үүнээс болж хөдөө орон нутгийн иргэд саналаа өгч чадахгүйд хүрсэн аж. Тодруулбал, Мандал сумын Түнхэл тосгоны ойр, орчмын 81 иргэн саналаа өгөх боломжгүй байгаа учир тус аймгийн онцгой байдлын алба хаагчид иргэдийн саналаа өгөх эрхийг хангахаар арга хэмжээ авч ажиллаж байна гэж албаныхан мэдэгдлээ.