Ангараг гарагт буй Хятадын сансрын төхөөрөмж "өөрийнхөө" зургийг авч, дэлхий рүү илгээжээ

Ангараг гарагт буй Хятадын сансрын төхөөрөмж "өөрийнхөө" зургийг авч, дэлхий рүү илгээжээ

Өнгөрсөн тавдугаар сард улаан гарагт газардсан БНХАУ-ын “Zhurong” сансрын төхөөрөмж өөрийн зургийг авч эх дэлхий рүү илгээжээ. Хятадын хэвлэл мэдээллийн сайтуудаар уг зургийг “манай сансрын төхөөрөмж “сэлфи” явууллаа” гэж тайлбарлан мэдээлж байна. 

Уг сансрын төхөөрөмж утасгүй камертай бөгөөд Ангарагийн “Утопия Плантиа” гэх газарт байрлаж, зураг авч байгаа аж. 

Зургаан дугуй бүхий нарны эрчим хүчээр ажилладаг “Zhurong” нь Ангараг гарагийн гадаргууг судалж эртний амьдралын шинж тэмдэг байгаа эсэхийг олох зорилготой. Сансрын төхөөрөмж ирэх наймдугаар сард эх дэлхийд ирэх юм. 

Уг зурагт төхөөрөмж Хятадын далбааг харуулжээ

Судалгааны багийн зохион бүтээгч Жан Рункяо Ангарагаас ирсэн зургуудыг тайлбарлаж буй нь

Утасгүй камераар дарсан зураг

Ангараг гарагт ажиллаж буй АНУ-ын төхөөрөмж Хятадын "Zhurong"-ийн зургийг дээрээс нь авч, НАСА-руу илгээсэн нь шуугиан тарьсан юм