Б.Сувд: Зургийн аппараттай хүн хармагцаа шууд газарт хэвтчихсэн

Б.Сувд: Зургийн аппараттай хүн хармагцаа шууд газарт хэвтчихсэн

Сүхбаатарын талбайд болсон номын баярт цөөн тооны ном зарах гэж байсан зохиолчийг цагдаагийн алба хаагчид албадан холдуулж байна гэх тайлбартай зураг олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж, нэлээдгүй хүний анхаарлыг татлаа.

Тэгвэл “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Сувд уг үйл явдалд тайлбар өгчээ.

Тэрбээр “Тэр хүн хэнээс ч зөвшөөрөл авалгүй асарт суусан байсан. Номын баярт оролцсон бүх зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч вакцины хоёр тун хийлгэсэн гэсэн гэрчилгээг үндэслэж, зөвшөөрөл авч, суудал заалгаж авсан. Энэ хүн хэнтэй ч уулзаагүй. Цагдаа нар тэр хүнийг цохиж унагаагүй. Танихгүй хүн суугаад байхаар нь зохион байгуулагчдын зөвлөлийн гишүүн оюутнууд зөвшөөрөл болон вакцин хийлгэсэн гэрчилгээгээ харуулахыг шаардахад “Та нар жаахан хүүхдүүд байж юу гээд байгаа юм бэ” гэж ярьж эхэлснээ сүүлдээ “Хуц” гээд, зодох нь уу гэлтэй айлгаад байхаар нь залуус талбайд аюулгүй байдал сахиулан ажиллаж байсан цагдаа нарт хандсан юм билээ. Цагдаа нар ирэхэд өөдөөс нь сарваганаж байснаа, зургийн аппаараттай хүн хармагцаа шууд газарт хэвтчихсэн гэсэн” гэжээ.