Э.Даваажамц 15 дахь өдрийн турш гүйн, 615 км зам туулаад байна

Э.Даваажамц 15 дахь өдрийн турш гүйн, 615 км зам туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэлх 1500 км замыг гүйж туулахаар замдаа гараад буй. Тэгвэл тэрбээр өнөөдөр Баянхонгор аймагт очсон байна.  Ингэснээр нийт 619 км замыг туулжээ.

Э.Даваажамц гүйх бэлтгэлээ гурван сарын хугацаанд хийсэн бөгөөд өдөрт 35-40 км гүйж, ирэх долдугаар сарын 10-ны өдрийн Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараа Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөсөн байна.