Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын хуваарийг танилцууллаа. Үүний дагуу өнөөдөр буюу аравдугаар сарын 10-нд 12:00 цагт “Грийншоу” продакшны нэрэмжит барилдаан болно.
Түүнчлэн, Аравдугаар сарын 11-нд 11:00 цагт аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан, Аравдугаар сарын 16-18-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан, Аравдугаар сарын 17-нд 11:30 цагт Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан Дархан хотод, Харин аравдугаар сарын 24-нд 13:00 цагт Баянзүрх хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.