Хээр өөрийгөө буудсан хэрэг гарчээ

Хээр өөрийгөө буудсан хэрэг гарчээ

-АНГИЙН БУУГААР ӨӨРИЙНХӨӨ ДУХАН ТУС ГАЗАРТ НЭГ УДАА БУУДЖЭЭ-

Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын нутагт хээр талд өөрийгөө буудаж нас барсан хэрэг наймдугаар сарын 19-ний өдөр гарсан байна.

Тодруулбал, тус аймгийн Чонжиндалай гэх газарт 26 настай эрэгтэй өөрийнхөө духанд нэг удаа ТОЗ-8 маркийн ангийн буугаар буудаж газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Амь хохирогч нь тухайн сумын нутагт оршин суудаг байсан бөгөөд ямар учир шалтгаанаар өөрийгөө буудсан болохыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж эхлээд байгаа аж.

Цагдаагийнхны урьдчилсан шалтгалтаар талийгаач гэрээсээ ганцаараа гараад хээр очиж өөрийгөө буудан амь насаа хохироосон хэмээн тэмдэглэн үлдээсэн. Мөн хэргийн газарт ямар нэгэн ул мөр байгаагүй ба өөрийгөө буудсан байж болзошгүй хэргийг тухайн сумын малчин иргэн анх мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүргүүлжээ.

У.УРАНЦЭЦЭГ