ВИДЕО: ОХУ, Монголын цэргүүдийн хамтарсан хээрийн сургуулилт боллоо

ВИДЕО: ОХУ, Монголын цэргүүдийн хамтарсан хээрийн сургуулилт боллоо

Халх голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээ ирэх сарын эхэнд тохионо. Уг арга хэмжээний хүрээнд ОХУ, Монгол улс өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд наймдугаар сарын 26-нд А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирэх юм.

Мөн Игорь Моисеевын нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгы тоглолт, ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аяллыг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.

Ёслолын жагсаалд оролцох цэрэг, зэвсэг, техник өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас ирсэн.

Мөн Халх голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хоёр улсын цэргүүдийн хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль Дорнод аймагт энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ.

Хамтарсан сургуульд Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний 1500 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.

Тэд 80 жилийн арга хэмжээнд оролцох юм. Мөн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол улсад ирэх сарын 3-ны өдөр айлчилна. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө