Л.Оюун-Эрдэнэ намын даргын тамгаа гардаж авлаа

Л.Оюун-Эрдэнэ намын даргын тамгаа гардаж авлаа

МАН-ын Бага хурал өнөөдөр /2021.06.25/ Тусгаар тогтнолын ордонд хуралдаж Л.Оюун-Эрдэнийг намын даргаар томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн. Тэгвэл дөнгөж сая өмнөх дарга У.Хүрэлсүх тамгаа Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэн өглөө. 

У.Хүрэлсүх тамгаа гардуулахын өмнө үг хэлсэн юм. Тэрбээр "Ард түмний төлөөх ардчилсан нам байлгаарай" гэж онцлон хэлэв. Харин Ерөнхий сайд, МАН-ын даргаар сонгогдож буй Л.Оюун-Эрдэнэ "Хүний төлөө, тусгаар тогтнолын төлөөх түүхэн уламжлалыг үргэлжлүүлнэ" гэв.

У.Хүрэлсүхийн хувьд 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх бөгөөд хуулийн дагуу үүнээс өмнө намын харьяалалгүй болж буй нь энэ юм.