У.Хүрэлсүх хамгийн эхний зарлигаараа Я.Содбаатарыг Тамгын газрын даргаар томилно

У.Хүрэлсүх хамгийн эхний зарлигаараа Я.Содбаатарыг Тамгын газрын даргаар томилно

Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр ажиллах У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ 11.40 цагт тангараг өргөнө. Эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүх хамгийн эхний зарлигаараа Тамгын газрын даргаар Я.Содбаатарыг томилох аж.

Сануулахад, үе үеийн Ерөнхийлөгч нарын гаргадаг хамгийн эхний зарлиг бол Тамгын газрын даргын томилгоо байдаг.

Я.Содбаатарын ТОВЧ НАМТАР

Я.Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх.

Боловсрол:

  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дунд сургууль
  • 1997 онд Технологийн дээд сургууль
  • 2004 онд Удирдлагын академи
  • 2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженер мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, II ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
  • 2011-2012 онд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга
  • 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
  • 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар тус, тус ажилласан.