Ц.Элбэгдорж: Тангараг өргөхөд урьжээ. Гарах гээд

Ц.Элбэгдорж: Тангараг өргөхөд урьжээ. Гарах гээд

Өнөөдөр /2021.06.25/ 11:40 цагт У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох гэж байна. Энэ жил коронавирус цар тахалтай байгаа тул, ёслолын ажиллагаанд оролцох хүмүүст тодорхой тоо заасан гэж буй юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүд, манай улсад суугаа элчин сайдууд болон үе, үеийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд оролцох юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг тус үйл ажиллагаанд урьсан тул, тэрээр гоёлын костюмаа өмсөж, ёслолд оролцоход бэлэн болжээ. Тэрээр энэ тухайгаа “Хүүхэд зураг дарчихаж. Тангараг өргөхөд урьжээ. Гарах гээд л” хэмээн өөрийн твиттер хуудастаа жиргэсэн байна.