Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусах гэж байна. Харин тэрээр сүүлийн өдрүүдэд төрийн дээд одон, медалийг олноор нь гардуулсан. Тэгвэл тэрээр дөнгөж сая зарлиг гаргаж Монголын ардчилсан холбоо /МоАХ/ ТББ-ыг “Монгол Улсын баатар” цолоор шагнасан байна.
Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө тус төрийн бус байгууллага /ТББ/-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Мөн түүний бүрэн эрхийн хугацаанд тус ТББ нь улс төрийн жагсаал тэмцэлд манлайлан оролцож байсан гэдэг.