АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан гэж зарим хэвлэл мэдээлж байсан билээ.
Тэгвэл тэрбээр ажлаа хүлээлгэн өгч, эх орондоо ирэх гэж байгаа талаараа өөрийн тветтер хуудастаа "Үдээс хойш хоёр ч уулзалттай. Маргааш нутаг буцна. Ёстой онгоцондоо суутлаа ажлаа хийсээр буцах нь ээ" гэжээ.
Үдээс хойш хоёр ч уулзалттай. Маргааш нутаг буцна. Ёстой онгоцондоо суутлаа ажлаа хийсээр буцах нь ээ
— Ё. Отгонбаяр (@OtgonbayarY) June 24, 2021