МАН-ын Бага хурал өнөөдөр /2021.06.25/ хуралдаж Л.Оюун-Эрдэнийг намын даргаар томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бөгөөд У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг намын даргад санал болгож дэмжүүлсэн юм. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргаар томилогдлоо.
Маргааш /2021.06.25/ 13.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдах аж. Ингэхдээ Бага хурлын 30 хувьд МАХН-ын гишүүдийг оруулах асуудлыг ярилцах юм байна. Үүний дараа Бага хурал үргэлжилнэ гэх мэдээлэл байна.