ҮАБЗ-ийн хурлаар хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ

ҮАБЗ-ийн хурлаар хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, ажлаа хүлээн авсан. Ажлаа хүлээн авсныхаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг зарлажээ.

ҮАБЗ өнөөдрийн хуралдаанаараа хэд хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд үүнд долдугаар сарын 1-нээс үйлчлэлийн хугацаа нь дуусаж буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлснийг үргэлжлүүлэх эсэх асуудал оржээ. Мөн цахилгаан, дулааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцэх юм байна. Эдгээр хөнгөлөлт болон нэмэгдлийг үргэлжлүүлэх тохиолдолд төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх бөгөөд үүнийг хэрхэх талаар хэлэлцэнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр мэдээллээ.