УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй, “ГАЦААНД” ороод байна

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй, “ГАЦААНД” ороод байна

Энэ долоо хоногийн даваа гаригт МАН-ын бүлэг хуралдаж саналаа нэгтгэж, дараа нь үргэлжлүүлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуралдах, мягмар гарагт буюу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж дуусгаад өнөөдөр, маргааш, нөгөөдөр /энэ сарын 21, 22, 23-ны өдрүүд/ УИХ-ын ээлжит бус чуулганаар өөрчлөлтийн төслийг хэлэлцэх төлөвлөгөөг УИХ-ын Тамгын газраас гаргасан ч өнөөдрийг хүртэл УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахгүй чадахгүй, гацаанд ороод байна.

Энэ нь МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдэхгүй байгаатай холбоотой гэж албаны эх сурвалж тайлбарлаж буй.

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган төрийн ордонд 10:00 цагт эхлэн хуралдаж Төрийн байгуулалтын байнгын хорооноос өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх хуваарьтай байсан ч өчигдөр тус байнгын хороо хуралдаагүйн зэрэгцээ өнөөдөр ээлжит бус чуулган хуралдаагүй байна.

МАН- аас сонгогдсон гишүүд УИХ-д хэт олонх энэ үед “Үндсэн хууль”-ийг өөрчлөх нь зөв үү?

Нийт: 89 саналтай