Б.Жавхлан: Миний бие КОВИД-19-ийн халдвар авч, эмчилгээ хийлгэж байна

Б.Жавхлан: Миний бие КОВИД-19-ийн халдвар авч, эмчилгээ хийлгэж байна

Сангийн сайд Б.Жавхлан коронавирусийн халдвар авч, эмчлүүлж байгаа талаар өөрийн цахим хуудастаа мэдэгджээ.  

Тэрбээр "Миний бие өнгөрөгч 7 хоногт шинжилгээгээр КОВИД-19-ийн халдвар авсан нь тогтоогдон эмч, сувилагч нарынхаа хяналтад эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төр, засгийн ажлыг алдагдуулахгүй цахимаар холбогдон ажиллаж байна.

Миний хувьд Хятадын “Синофарм” үйлдвэрийн Vero Cell вакцины II тундаа дөрөвдүгээр сарын 20-нд хамрагдсан бөгөөд эмч, сувилагч нарын хэлж буйгаар вакцины хоёр тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцин хийлгээгүй иргэдтэй харьцуулахад халдварыг хөнгөн байдлаар тусаж, эдгэрч байгааг онцолж байна. 

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд манай улс Вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд огтхон ч тасалдал үүсгээгүй ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно..." хэмээгээд "Цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч, голомтод ажиллаж байгаа Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа сэргийлэх, хил, гаалийн шат шатны байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид Та бүхэндээ мөн цар тахлын эсрэг дэмжлэг үзүүлж буй хөгжлийн түнш орнууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье" гэжээ.