АН-аас PCR шинжилгээ үнэ төлбөргүй хийх тэргүүтэй гурван шаардлагыг С.Энхболд сайдад хүргүүллээ

АН-аас PCR шинжилгээ үнэ төлбөргүй хийх тэргүүтэй гурван шаардлагыг С.Энхболд сайдад хүргүүллээ

Ардчилсан нам Засгийн газар болон Эрүүл мэндийн сайд С.Энхболдод цар тахалтай холбоотой шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Түүнчлэн Засгийн газар болон Эрүүл мэндийн сайд АН-аас тавьж байгаа шаардлагыг хүлээж авахгүй бол улс төрийн шат дараатай арга хэмжээ авна гэдгийг онцоллоо.

АН-ын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: Монгол Улсад ковид-19 цар тахал 2020 оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл 109,694 хүн өвдөж, нас баралт 537-д хүрсэн байна. Халдварын улмаас нас барсан иргэд, гэр бүлийнхэнд нь АН-ын зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна.

Цар тахалтай тэмцэх нь Засгийн газар, төр засаг, түүний удирдаж буюу бүх шатны төрийн албаны удирдлагын хийх ажил. Гэвч одоогийн төр засаг цар тахалтай хийсэн тэмцэлд ялагдал хүлээлээ. Тиймээс ч бид цар тахалд нэрвэгдэж, Монгол Улсын ҮАБ-д ноцтой аюул учраад байна. 109,694 халдвар авч, өдөр бүхэн 10-аас доошгүй хүн нас барж, Мянга мянган аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, улсын төсөв түүхэндээ байгаагүй алдагдал хүлээж байгаа нь ҮАБ-д ноцтой хохирол учирсан хөр хөнөөл хэмээн АН дүгнэж байна.  Эрх баригчдын олон алдаатай шийдвэр ҮАБ-д ноцтой хохирол учрах нөхцөлийг бүрдүүлсэн.

Тухайлбал, олон удаагийн хөл хорио, вакцинжуулалт үр дүнгүй, оновчтой бус, аж ахуйн нэгж байгууллагуудыг туйлдуулсан гэнэтийн шийдвэрүүд нь төр засагтаа итгэх иргэдийн итгэлийг алдагдуулсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн өмнө вакцин тариулж, олон нийтийг вакцинд хамрагдахыг уриалсан. Гэтэл вакцинаа төвлөрүүлж чадаагүй, улстөржилт болсон. Засгийн газрын зүгээс энэ мэт хууль бус үйлдлээ зогсоож, халдварын улмаас нас барсан иргэдийн гэр бүлээс уучлал гуйж, нөхөн төлбөр өгөх ёстой. Засгийн газар дураар аашилсан үйлдлээ зогсоохгүй, хэт түрэмгийлсэн бодлого явуулсаар байвал АН улс төрийн шат дараалсан арга хэмжээ явуулахыг мэдэгдэж байна” гэлээ.

Мөн АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлөөс ЭМ-ийн сайд С.Энхболдод гурван зүйл шаардлага хүргүүлж байна.

  • Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3-5 дахин нэмэгдүүлэх, халдвар авсан эрүүл мэндийн ажилчдад нөхөн олговор олгох
  • Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлэх
  • PCR болон түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй хийх" гэв. 

ҮЗЭХ: