ЗГ: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдад нэг удаа хоёр сая төгрөг олгож, цалинг 50 хувь нэмнэ

ЗГ: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдад нэг удаа хоёр сая төгрөг олгож, цалинг 50 хувь нэмнэ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн айл, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд бүрд олгох 100,000 төгрөгийг он дуустал үргэлжлүүлэх тухай төсвийн тодотголд тусгасан. Үүний зэрэгцээ айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал олгохоор төсвийн тодотголд тус тус тусгасан . Үүнийг Эрдэнэт үйлдвэрээс санхүүжүүлнэ.. 

Эрүүл мэндийн салбарын төсвийн санхүүжилтийг 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэхээр боллоо. Уг санхүүжилтийг дараах байдлаар зарцуулна.

Үүнд: 

  • Цар тахлын голомтод ажиллаж байгаа 13 мянган эмч, эмчнлэгийн ажилчдад нэг удаагийн 2 сая төгрөгийн тэтгэмж олгоно.
  • Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 19500 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн тэтгэмж олгоно.
  • Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмнэ.
  • Ковидод зориулсан орны тоог 2000-аар нэмэхэд 110 тэрбум төгрөгөөр зарцуулна
  • Резидент эмч нарыг дайчлахад 3.7 тэрбум төгрөг хуваарилна.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бэлтгэлийг хангахад 60 тэрбум төгрөгийг тус тус хуваарилахаар төсвийн тодотголд тусгажээ.

Цаашлаад Эрдэнэс-Тавантолгой компани нийгмийн хариуцлагын хүрээнд сайжруулсан түлшний үнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл 50 хувиар бууруулах саналыг тус тус тусгасан. 2021 оны төсвийн тодотголыг УИХ-ын Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн батална" гэлээ.

ҮЗЭХ: