Ковидын хуулийг сунгаж, хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах асуудлыг шийдвэрлэв

Ковидын хуулийг сунгаж, хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах асуудлыг шийдвэрлэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 73.4 хувь нь дэмжсэнээр батлав.

Ийнхүү нэмэлт өөрчлөлтөөр цар тахлын эсрэг хуулийн хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгаж, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах асуудлыг шийдвэрлэв.

Уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Занданшатар " Намрын чуулганаар Гамшгийн эсрэг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ удаа сунгалаа. Дараагийн удаа ковидын хуулийг дахин сунгах боломжгүй” гэдгийг анхааруулж хэллээ.