Н.Учрал: Найман жилийн өмнө өгсөн нэрээ Үндэсний их сургуулиас одоо хуулиар буцааж авах гээд байгаа юм уу

Н.Учрал: Найман жилийн өмнө өгсөн нэрээ Үндэсний их сургуулиас одоо хуулиар буцааж авах гээд байгаа юм уу

УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.06.29/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Монгол улсын, Монгол үндэсний гэдэг нэрийг зөвхөн улсын сургууль ашиглана" гэсэн саналыг Боловсролын ерөнхий хуульд оруулж буй талаар мэдэгдсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Н.Учрал үүнийг шүүмжилж "Найман жилийн өмнө өгчихсөн нэрээ хуулиар буцааж авах гээд байгаа юм уу. Улсын, Үндэсний гэдэг нэрийг зөвхөн төрийн өмчит сургууль ашиглах юм уу. Үндэсний Их сургуулийг чинь өчнөөн мянган оюутан төгсчихсөн. Танай сургуулийн нэр өөрчлөгдчихлөө. Хууль гарчихлаа гэх юм уу" гэсэн юм. 

Харин Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түүний асуултад хариулахдаа "Эрэмбэ тавина. Дураар нь тонгочуулаад байхаар юу болж байгааг өнөөдөр бид харж байна. 147 мянган хүүхдийн хувь заяагаар тоглосон сургууль. Монгол улсад 3364 хөтөлбөр бий. Үүнээс магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр нь 160 байна. Ингэж болох юм уу" гэсэн юм. 

ҮЗЭХ: