УИХ-ын 99 гишүүнтэй болох асуудлаар тохиролцож чадаагүй байна

УИХ-ын 99 гишүүнтэй болох асуудлаар тохиролцож чадаагүй байна

Энэ долоо хоногийн даваа гаригт МАН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр санал нэгдээд Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байсан. Гэтэл МАН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг гацаанд ороод байна.

Тодруулбал, эрх баригч намын бүлэг У.Хүрэлсүх, М.Энхболдын бүлгээрээ талцаж Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох гэсэн заалт дээр санал нэгдэхгүй яг хоёр тийш харж сууцгаасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Энхболдын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн уг саналыг дэмжихгүй байгаа гэдэг.

Тус бүлэг бүтэн хоёр долоо хоног Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг гацаасан учир дарга нар нь гарц шийдэл хайж цаашид яахаа ярилцаж эхэлсэн байна.

Тодруулбал, Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Ерөнхийлөгч Х.Баттулгатай  уулзаж  “УИХ-ын 108 гишүүн 5 жилийн хугацаатай” сонгогддог болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өөрчилж 99 гишүүн 5 жилийн хугацаатай болгоё гэж ярилцсан ч тохироонд хүрч чадаагүй гэж эх сурвалж мэдээлж байна.

Тэд гишүүдийнхээ дэмжихгүй байгаа асуудлыг өөрчилж гишүүдийн тоог есөөр багасгаад үзье гэж ярилцсан ч ийнхүү бүтэлгүйтжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа  дараа намын зарим гишүүдтэйгээ уулзаж уг асуудлаар ярилцсан гэх мэдээлэл байна. 

УИХ-ын 99 гишүүн, 5 жилийн хугацаатай болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжиж байна уу?

Нийт: 67 саналтай




Өнөөдөр бич өдөр

3 минутын өмнө