Чингис хаан, Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын үйл ажиллагааг наймдугаар сар хүртэл нээхгүй

Чингис хаан, Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын үйл ажиллагааг наймдугаар сар хүртэл нээхгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгажээ. Тодруулбал, коронавируст халдварын эрсдэлийг бууруулах үүднээс авто зам, төмөр замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгасан байна.

Гэхдээ үүнд агаарын замын Чингис хаан боомт болон авто замын Замын-Үүд, Алтанбулаг боомтууд хамаарахгүй юм байна.