Лиценз цуцалж рейтингээ өсгөөд, УИХ-ын сонгуулийг намар явуулахаар төлөвлөсөн үү

Лиценз цуцалж рейтингээ өсгөөд, УИХ-ын сонгуулийг намар явуулахаар төлөвлөсөн үү

Энэ долоо хоногийн даваа гарагт МАН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр санал нэгдэх, мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хоёр дахь хэлэлцүүлгийг хийх, лхагва гарагт буюу өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байсан ч МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдэхгүй байгаа тул ээлжит бус чуулган гацаанд ороод байна. Учир нь МАН-ын бүлгийн гишүүдийн дотоод зөрчил чуулган гацаах нөхцөлд хүргэсэн гэж буй.

-ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ДЭЭР У.ХҮРЭЛСҮХ РЕЙТИНГЭЭ ӨСГӨЖ БАЙНА УУ-

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гэдэг Сауд гоби коэл транс компанийн “Тост,  Тосон бумбын нуруу”-нд олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцалж үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх шаардлагатай бол цэрэг, цагдааг хөдөлгөнө гэж мэдэгдсэн. Мөн өчигдөр Монгол газар зэрэг иргэд тэр бүр таатай хандаад байдаггүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь зарим иргэдэд таалагдаж байх талтай юм.

Харин түүний энэхүү шийдвэрүүдийг зарим УИХ-ын гишүүд “Ард түмний сэтгэл хөөрлөөр оноо авах нь буруу” гэж шүүмжилж байгаа юм. Харин зарим гишүүд засгийн газрыг огцруулах асуудал ирэх аравдугаар сард хөндөгдөх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх олигархуудын компаниудтай тэмцсэний эцэст “огцорлоо” хэмээн ярьж, яг энэ имжээрээ улс төрд үлдэхээр зорьж байгаа ч гэж дүгнэж байна.

- ЛИЦЕНЗ ЦУЦАЛЖ РЕЙТИНГЭЭ ӨСГӨӨД УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙГ ЭНЭ НАМАР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН ҮҮ-

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл өнөөдөр МАН-ын гишүүдийн дотоод зөрчлөөс болж гацаад байгаа. Учир нь УИХ-ын 108 гишүүнтэй, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил болгох асуудал дээр МАН-ын гишүүд санал зөрөлдсөн гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр бүхий УИХ-ын гишүүдэд хандаж ”Үндсэн хуулийн өөрчлөлт”-ийг батлахгүй бол энэ намар УИХ-ын ээлжит бус сонгууль хийж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт болсон Улсын онцгой комиссын хуралд ирсэн аймгийн засаг дарга нарт хандаж “2020 оны УИХ-ын сонгууль хугацаанаасаа өмнө болж магадгүй” гэж мэдэгджээ. Иймд сүүлийн үед уул уурхайн лиценз цуцлах, эх орноо хамгаалахын тулд цэрэг, цагдаагаа хөдөлгөнө гэж байгаа сүржин мэдэгдлүүд нь иргэдийн сэтгэл хөдлөл дээр УИХ-ын ээлжит бус сонгуулийг энэ намар буюу хотын агаарын бохирдол эхлэхээс өмнө хийж магадгүй нөхцөлийг бүрдүүлж байна.  

-УИХ ЯМАР НӨХЦӨЛД ТАРАХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТТАЙ ВЭ-

УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулахын тулд УИХ-ын гишүүдийн идэвхигүй байдлыг “шалтгаан” болгож магадгүй юм. Энэ тохиолдолд МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа удирдах зөвлөлд "Улс төрийн хариуцлага хүлээлгэх тухай" асуудал оруулж шийдвэр гаргуулаад УИХ-д оруулах.

Нөгөөтэй Ерөнхийлөгч Х.Баттулга “Одоогийн УИХ сайн дураараа хугацаанаасаа өмнө тар” гэж мэдэгдсэн. Тэгвэл одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн 22.2-д Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ гэж заажээ.

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах нь зөв үү?

Нийт: 41 саналтай