Хэрэглээний болон ипотекийн зээлээ өнөөдрөөс төлж эхэлнэ

Хэрэглээний болон ипотекийн зээлээ өнөөдрөөс төлж эхэлнэ

Энэ сарын 01-ны өдрөөс иргэд ипотек болон хэрэглээний зээлээ төлж эхэлнэ. Энэ талаар Монгол банкнаас тайлбар мэдээлэл өгчээ. Тодруулбал, “Засгийн газраас үргэлжлүүлэх шийдвэр гараагүй. Тиймээс иргэд маргаашаас эхлэн ипотекийн болон хэрэглээний зээлээ эргэн төлнө. Засгийн газраас хойшлуулах шийдвэр гаргаагүй учир энэ асуудлыг Монголбанк дангаараа шийдвэр гаргах боломжгүй” гэлээ.

Энэ хугацаанд Монголбанкинд нийт 53180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна.