Д.Хаянхярваа: Би гэртээ байна

Д.Хаянхярваа: Би гэртээ байна

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий компаниудын уул уурхайн лицензүүдийг цуцалсан. Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Eagie телевизийн зочины ярилцлагадаа оролцох үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрүүдийг эсэргүүцэж “Хувийн хэвшил рүүгээ ингэж халдаж болохгүй. Иргэдийн сэтгэл хөдлөл дээр улс төрийн оноо авах нь буруу” гэж мэдэгджээ.

Харин өчигдөр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай Монгол газар компанийн захирал Ц.Мянганбаяр нарын лицензээ цуцлуулсан бизнесмэнүүд Новтел зочид буудалд уулзаж байна гэсэн мэдээлэл сошиалд тарсан юм. Энэхүү мэдээллийг үгүйсгэж Д.Хаянхярваа “би гэртээ байна” гэж дараах мэдээллийг өөрийн twitter хуудастаа оруулжээ.