МАН-ын бүлэг хуралдаж байна

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна.  

Тус бүлэг бүтэн хоёр долоо хоногийн туршид хэлэлцсэн ч шийдвэрлэж чадахгүй гацаад буй асуудлаараа хуралдаж байгаа аж. 

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн  барьсан УИХ-ын гишүүнийг 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох тухай саналыг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тус бүлгийн гишүүд эдгээр саналыг хүлээж авах эсэхээр санал хуваагдаж, байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа юм. 

Нэгэнт гишүүд дэмжихгүй байгаа учир УИХ-ын гишүүдийн тоог багасгаж 99 болгох  тухай асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар нар уулзалдсан ч тохирч чадаагүй гэх мэдээлэл бий.