3х3 сагсан бөмбөгийн Гран При тэмцээн Монголд болно

3х3 сагсан бөмбөгийн Гран При тэмцээн Монголд болно

“Токио 2020” олимпын наадмын эрхийн оноо олгох 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн Гран При тэмцээн есдүгээр сарын 13-14-нд Бөхийн Өргөөнд болох гэж байна. “ММС SUKHBAATAR CHALLENGER” нэртэй тус тэмцээнд манай улсаас “Ulaanbaatar MMC Energy”, “ARA ADM Taikhar” багууд оролцох бол Сербийн алдарт “Нови Сад”, “Лиман”, АНУ-ын “NY Harlem” багууд Монголд хүрэлцэн ирнэ. Тэмцээнд мөн Литва, Польш, Япон, Филиппин зэрэг 10 орны баг тамирчид оролцох юм.