Б.Энхбаяр: АТГ-г байгуулсан улс төрийн дотоод шалтгаан нь Ц.Нямдорж байсан юм

Б.Энхбаяр: АТГ-г байгуулсан улс төрийн дотоод шалтгаан нь Ц.Нямдорж байсан юм

Засгийн газар ирэх баасан гараг/2021.07.16/-т ээлжит бусаар хуралдаж Авилгын эсрэг комисс байгуулахаар болсон талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотой иргэдийн дунд Авлигатай тэмцэх газар/АТГ/-ыг татан буулгах эсэх талаар маргаан өрнөөд байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр өөрийн тветтер хуудаснаа “Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа АТГ-г 2006 онд хуулийг нь гаргаж, 2007 оноос байгуулсан улс төрийн дотоод шалтгаан нь 2000-2004 оны Хууль зүйн сайд Ц.Нямдорж авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй олигтой тэмцэж өгөхгүй, цагдааг шантаажны “хүч”, зэвсэг болгосноос ангижрах явдал байв” гэжээ.