АНУ-д цар тахлаас үүдэн хар тамхи хэтрүүлэн хэрэглэн нас барсан хүмүүсийн тоо дээд цэгтээ хүрчээ

АНУ-д цар тахлаас үүдэн хар тамхи хэтрүүлэн хэрэглэн нас барсан хүмүүсийн тоо дээд цэгтээ хүрчээ

Өнгөрсөн жил Америкчууд коронавирусын цар тахлын дунд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан хүмүүсийн тоо түүхэнд байгаагүйгээр дээд цэгтээ хүрчээ.

Тодруулбал, АНУ-д 2020 онд нийтдээ 93,331 Америкчууд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан гэсэн тооцоо нь өмнөх оныхоос бараг 30 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Мэргэжилтнүүд энэ огцом өсөлт нь цар тахал нийгэмд нөлөөлж буй нөлөөллийг илтгэж байгаа бөгөөд Коронавирусийн цар тахлын улмаас тусгаарлагдан, ганцаардсан мэдрэмж нь хар тамхины нас баралт нэмэгдсэнтэй холбоотой гэжээ. Мягмар гарагт гаргасан тоон үзүүлэлтүүдээс харахад өдөр бүр 250 орчим тун хэтрүүлэн нас барсан, эсвэл цагт 11 орчим хүн нас барсан байна.

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө