ВИДЕО: Нялх хүүхдээ аврахын тулд шатаж буй барилга дээрээс шиджээ

ВИДЕО: Нялх хүүхдээ аврахын тулд шатаж буй барилга дээрээс шиджээ

Өмнөд Африкт гарсан үймээн самуунтай холбоотой шатаж буй барилга дээрээс хүүхдээ шидэж буй нэгэн ээжийн бичлэг гарсан даруйдаа олныг шуугиулж байгаа билээ.

Хүүхдийг Мягмар гарагийн үдээс хойш КваЗулу-Натал хотын далайн эргийн дагуу байрлах орон сууцны хороололд түгжигдсэн хүмүүст туслахаар ирсэн хүмүүс авсан бөгөөд ээж нь хүүхэдтэйгээ эргэн уулзсан ч сэтгэл хөдлөлдөө автан юу ч ярьж чадахгүй байсан гэжээ.

Одоогоор тус улсын Ерөнхийлөгч асан Якоб Зумаг шоронд хорьсны дараа улс орон даяар хүчирхийлэл үргэлжилж байгаа аж. Үүнээс болж амь үрэгдэгсдийн тоо 72-д хүрчээ. Өнгөрсөн мягмар гарагт худалдааны төвүүд болон барилгуудад олон хүн дээрэм хийж цагдаа нартай мөргөлдөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт эмх замбараагүй байдал эхэлснээс хойш цагдаа нарт туслах зорилгоор цэргийн хүчээ чангатгаж байрлуулсан байна. Өмнөд Африкийн цагдаа нар мэдэгдэлдээ, Одоогоор үймээн самуун дэгдээсэн гэж сэжиглэгдсэн 12 хүнийг илрүүлж, нийт 1234 хүнийг баривчилсан гэсэн юм. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО:

 




Өнөөдөр бич өдөр

4 минутын өмнө