Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно

Засгийн газар энэ баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2021.07.16/ ээлжит бус хуралдаанаар энэ долоо хоногт Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг бид өмнө мэдээлсэн билээ. Тус мэдэгдлийнхээ дагуу комиссыг байгуулах шийдвэрийг албан ёсоор гаргах юм.

Мөн "SARS-CoV-2" вирусийн "дельта" хувилбарын халдварлах чадвар нь "альфа" хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж байгаа. Иймд гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах эсэхийг шийдэх юм.