Монголын хөл бөмбөгч Г.Ганбаяр Словакийн багт зээлээр тоглоно

Монголын хөл бөмбөгч Г.Ганбаяр Словакийн багт зээлээр тоглоно

Европ тивд Монголоос анх удаа мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчнаар Унгарын “Пушкаш акедами” багт 2016 онд урт хугацааны гэрээ хийж байсан тамирчин Г.Ганбаяр Унгарын багаа орхиж Словак улсын хоёрдугаар лигийн “КФС Комарно” багт 1 жилийн хугацаатай зээлээр нэгджээ. Ганболдын Ганбаяр-н хувьд одоо 20 настай бөгөөд Унгарын лигт 26 тоглолтод оролцож 3 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгч байсан чадварлаг тамирчин юм.