ВИДЕО: Европын зарим оронд хүчтэй аадар бороо орсны улмаас гамшиг нүүрлэжээ

ВИДЕО: Европын зарим оронд хүчтэй аадар бороо орсны улмаас гамшиг нүүрлэжээ

Дэлхийн дулааралтай холбоотой ойрын үеүдэд хэт халалт болоод үер усны аюулд улс орнууд ихээр өртөх болсон. Тэгвэл сүүлийн хоёр хоногт Герман, Бельги улсад их хэмжээний аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэж, олон арван хүн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохироод байна.

Тодруулбал, Герман, Бельги улсад их хэмжээний бороо орсны улмаас одоогоор 70 хүн нас барж, олон арван хүн байшингийнхаа дээр гарч, аврагдахаа хүлээж байгаа аж.

Одоогоор ХБНГУ-д тээврийн холбоо тасарсан тул тус улсын баруун хэсгийн сургуулиудыг хаасан байна. Мөн зарим байшин суурингууд бусдаасаа тасарсан тул завиар очиж аврах боломжгүй байгаа учраас эдгээр гацсан иргэдэд туслах зорилготойгоор нисдэг тэрэг болоод цэргүүдийг дайчилж байгаа юм.

Тус улсын эрх баригч нарын мэдээлснээр энэ баасан гарагт дахин хүчтэй аадар бороо орж, далангийн гүүр нурж магадгүй тул байгаа бололцоондоо бие биедээ туслахыг уриалж байгаа гэжээ.

Эх сурвалж: The Guardian

ВИДЕО:




Өнөөдөр бич өдөр

4 минутын өмнө