Токио хот амьдрахад хамгийн тохиромжтой хотын нэгээр шалгарчээ

Токио хот амьдрахад хамгийн тохиромжтой хотын нэгээр шалгарчээ

"Monocle" сэтгүүлээс жил бүр явуулдаг  дэлхийн улс орнуудад амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтад Токио хот 5-т оржээ. Энэхүү судалгааг 2009 оноос хойш тасралтгүй явуулж байгаа бөгөөд уг жагсаалтыг даган дэлхийн өнцөг булан бүрээс зорин очих жуулчдын тоо тодорхой хэмжээгээр нэмэгддэг аж.

Уг жагсаалтад орсон Токио хотын хувьд нийтийн тээврийн хялбар шийдэл болон хот доторх үзэмж, техник технологийн дэвшил, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газар зэргээр дээгүүр оноо авсан бөгөөд түүнчлэн Ковид цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг ч хамааруулж тооцсон байна.

  1. Данийн Копенгаген
  2. Швейцарийн Цюрих
  3. Финлянд, Хельсинки
  4. Стокгольм, Швед
  5. Япон, Токио
  6. Вена, Австри
  7. Португалийн Лиссабон
  8. Шинэ Зеландын Окланд
  9. Тайвань, Тайпей
  10. Сидней, Австрали
  11. Сөүл, БНСУ тус тус байр эзэлжээ. 



Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө