С.Амарсайхан: 200 мянган иргэн дархлаажуулалтандаа хамрагдах шаардлагатай байна

С.Амарсайхан: 200 мянган иргэн дархлаажуулалтандаа хамрагдах шаардлагатай байна

Өнөөдөр /2021.07.16/ Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулж иргэдэд мэдэгдэл хүргэсэн юм. 

Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельта вирусийн халдварыг тархаахгүйн тулд чармайн ажиллаж байна. Дельта вирусийн халдварлах чадвар өмнөх вирусээс 60 хувиар илүү хурдтай тархдаг. Хүний биед шинж тэмдэг илрэхээс өмнө хүндрэл өгдөг ба ковидын эрсдэл ойрын 2-3 жилдээ арилахгүй гэж ДЭМБ-аас анхааруулсаар байна. Тиймээс та бүхэн аялах, зорчихдоо халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж сэрэмжлүүлээрэй. 

Монгол Улс харьцангуй эрт буюу өнгөрсөн гуравдугаар сараас вакцины ажлыг орон даяар эхлүүлж өнөөдрийн /2021.07.16/ байдлаар насанд хүрсэн 2 сая 169 мянган иргэнийхээ 84 хувийг II тунд хамруулаад байна. Мөн 12-17 насны 160 мянган хүүхдээ файзер вакцины I тунд, хөхүүл болон нярай хүүхэдтэй эхчүүдийг вакцинд хамруулах ажлыг эрчимтэй явагдаж байна. Вакцин хийлгэснээр халдвар авсан ч хүндрэх эрсдэл бага гэдгийг эрдэмтэн судлаачид нотолж байна. Гэхдээ вакцины I, II тунд бүрэн хамрагдсан бол халдвар авахгүй гэсэн буруу ойлголт байна. Өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй иргэн вакциндаа хамрагдаагүй байна. Хэрэв та болон таны гэр бүлд вакцинд бүрэн хамрагдаагүй хүн байвал гэрийнхээ ойролцоох цэгт очиж вакцинаа хийлгэхийг уриалж байна" гэсэн юм.

ҮЗЭХ: