Манай улсад "дельта" вирус бүртгэгдсэн ч тавдугаар сард хумьж чадсан

Манай улсад "дельта" вирус бүртгэгдсэн ч тавдугаар сард хумьж чадсан

Өнөөдөр /2021.07.16/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14:00 цагт эхэлж шийдвэрийг Монгол улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Тэрбээр, "Цар тахлын нөхцөл байдал өмнөх хоногуудтай харьцуулбал харьцангуй багассан. Хүнд болон хүндэвтэр өвчтнүүдийн тоо буурч байна. Харин дархлаажуулалтанд хамрагдаагүй хүүхдүүд халдвар авах тоо ихэсч байгаа. Монгол улсын хувьд нийт хүн амын 4.3 хувь нь халдварт өртсөн байна. Иймд ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг анхааруулж байна. Мөн одоогоор коронавирусийн  дельта хувилбар нь 110 гаруй улсад бүртгэгдсэн байгаа бөгөөд манай улсад ч бүртгэгдэж өнгөрсөн тавдугаар сард бид хумьж чадсан" гэсэн юм. 




Өнөөдөр нохой өдөр

39 минутын өмнө