Токио-2020: Хоёр тун вакцинаа хийлгэсэн бол тамирчдад медалийг гардуулж өгнө

Токио-2020: Хоёр тун вакцинаа хийлгэсэн бол тамирчдад медалийг гардуулж өгнө

Токио-2020 Олимпийн наадам эхлэхэд 7 хоног үлдсэн байгаа билээ. Тэгвэл тус наадамд оролцох Монголийн багийн эхний хэсэг Японы нийслэл хотноо өнөөдөр /2021.07.16/ газардсан байна.

Мөн саяхан ОУОХ-оос Коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс тамирчдад медалийг нь зүүж өгөхгүй, өөрсдөө авч зүүнэ гэх журам гарсан. Тэгвэл энэхүү журамд өөрчлөлт орж, вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан ОУОХ-ны гишүүд тамирчдын медалийг гардуулан зүүж өгч болно хэмээн тусгажээ. Зүүж өгөхдөө дэглэмийг чанд мөрдөж, ариутгасан бээлий өмсөх юм байна.  

Ташрамд дурдахад, Монголын тамирчид зуны олимпийн наадмаас 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль хүртсэн түүхтэй. Чөлөөт бөхийн баг хамгийн олон буюу 9 медаль хүртсэн бол жүдочид 8, боксчид 7, буудлагынхан 2 медаль эх орондоо авчирсан билээ.