Ховд хотоос гараагаа эхлүүлсэн Э.Даваажамц өнөөдөр Чойбалсан хотод бариандаа орно

Ховд хотоос гараагаа эхлүүлсэн Э.Даваажамц өнөөдөр Чойбалсан хотод бариандаа орно

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 6 дугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан. Тэрбээр Ховд хотоос гараагаа эхлүүлэн Говь-Алтай -Баянхонгор-Өвөрхангай -Булган-Төв–Улаанбаатар-Багануур-Хэнтий аймаг гэсэн маршрутаар Дорнод аймаг орохоор гүйж байгаа юм. Тэрээр өнөөдөр /2021-07-17/-ийн байдлаар 43 дахь өдрөө гүйж байгаа юм. Тэгвэл Э.Даваажамц өнөөдөр 16 цагт Дорнод аймгийн Чойбалсан хотын төв Ялалтын хөшөөнд бариандаа орох ажээ.