Сибирьт осолдсон Ан-28 онгоцны бүх зорчигчид эсэн мэнд үлджээ

Сибирьт осолдсон Ан-28 онгоцны бүх зорчигчид эсэн мэнд үлджээ

Өчигдөр /2021-07-16/ ОХУ-ын Сибирийн хязгаарт 19 хүн тээвэрлэж явсан Антонов Ан-28 нисэх онгоц сураггүй алга болсон.

Орон нутгийн чиглэлд Сила Авиа компанийн эзэмшдэг уг онгоц Кедровий тосгоноос Томск хотын чиглэлд нисэж байсан аж.

Эрлийн баг нисдэг тэрэгтэй очиход сураггүй алга болсон онгоц бүтэн эргэж, элгээрээ дээш харж газардсаныг олсон байна.

Мөн сонирхолтой нь уг онгоцонд зорчиж явсан нийт 19 хүн бүгд эсэн мэнд үлдсэн тухай ОХУ-ын онцгой байдлын яам мэдээллээ.

Уг үйл явдлаас хоёр долоо хоног орчмын өмнө Камчаткын хязгаарт Антонов Ан-26 нисэх онгоц осолдоход зорчиж явсан 28 хүн бүгд амь үрэгдсэн хэрэг гарсан.

2012 онд мөн Камчаткын хязгаарт сая осолдсон онгоцтой ижил Антонов Ан-28 загварын онгоц осолдож 10 хүн амь үрэгдэж байжээ.

Ослын шалтгааныг дурдахдаа тухайн үед онгоцны хоёр нисгэгч согтуу байсныг тогтоосон байдаг.

Сонирхуулахад Антонов загварын нисэх онгоцууд нь Зөвлөлт Холбоот Улсын үед үйлдвэрлэгдсэн хуучин техникүүд юм. Эдгээр онгоцуудыг Оросын алслагдсан бүс нутгуудад иргэний болон цэргийн зориулалтаар одоо ч ашигласаар байгаа юм.

                                                                       Эх сурвалж: AFP




Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө