ВИДЕО: Вашингтонд бэйсболын тэмцээний үеэр буудалцаан болж гурван хүн шархаджээ

ВИДЕО: Вашингтонд бэйсболын тэмцээний үеэр буудалцаан болж гурван хүн шархаджээ

Өчигдөр /2021-07-17/ буюу Бямба гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотын Үндэсний цэнгэлдэхэд болсон бэйсболын тэмцээний үеэр буудалцаан болжээ.

Тодруулбал, Сан Диего Падрестэй хийсэн тоглолтын үеэр Үндэсний цэнгэлдэхийн гадаа гурван хүн буудуулсан талаар Вашингтоны  цагдаагийн газраас мэдээлжээ.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар хохирогчдын нэг нь тоглолтонд оролцож байсан эмэгтэй бөгөөд буудалцаанд оролцсон хоёр машины суманд өртсөн байна.

Хэргийн газрын ойр орчимд хийсэн бичлэг дээр хөгжөөн дэмжигчид буун дуу сонсогдсоны дараа цэнгэлдэхийн хажуугаар гүйлдэж байгааг харж болно. Мөн тэмцээний тоглогчид тоглолтын талбайгаас гарч байхад зарим хөгжөөн дэмжигчид сандал дээгүүр үсрэн гарч, үймээн самуун дундуур талбай руу гүйж орж буй харагдана.

Үймээн самуун болох үеэр Вашингтон Нэйшнлс, Сан Диего Падрес багуудын тоглолт өрнөж байсан ч хойшлуулжээ.

Одоогийн байдлаар буудлага болох үед цэнгэлдэх хүрээлэнд байсан хүмүүс бэртэж гэмтээгүй байна. Баасан гарагийн орой болсон буудалцааны дараа Вашингтон хотын захирагч Мюриэль Боузер болон Холбооны хууль сахиулах байгууллагын ажилтнууд хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэгвэл үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон буудалцаан түүнээс хэдхэн цагийн дараа болжээ.

Өмнө нь болсон буудалцаан зургаан настай охины амь насыг авч одсон бөгөөд өөр таван хүнийг шархдуулсан байна. Хотын дарга Мюриэль Боузер өнгөрсөн даваа гарагт Цагаан ордонд байхдаа Ерөнхийлөгч Байдентай уулзаж  хэд хэдэн хотод гарсан хүн амины хэргийн буруутныг олохоор яаравчилж байгаагаа мэдэгдэж байв.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө