Агаарт хөдөлгүүр нь унтарч, өндрөөс унасан онгоцны бүх зорчигч эсэн мэнд гарчээ

Агаарт хөдөлгүүр нь унтарч, өндрөөс унасан онгоцны бүх зорчигч эсэн мэнд гарчээ

Өнгөрсөн бямба гараг/2021.07.17/-т ОХУ-ын Томск мужид зорчигч тээвэрлэж явсан орон нутгийн нислэгийн АН-28 онгоцны хоёр хөдөлгүүр агаарт унтарсны улмаас осолджээ. Уг онгоцонд 18 энгийн зорчигч, мөн онгоцны хоёр нисгэгч байсан аж. Ослын мэдээг хүлээн авсны дараа аврагчид эрэн хайх үйл ажиллагааг яаралтай зохион байгуулсан байна.

Хамгийн сонирхолтой нь онгоц маш өндрөөс унасан хэдий ч зорчигч болон нислэгийн багийн гишүүд бүгд эсэн мэнд байжээ.

Аврах багийнхан онгоцны бүх зорчигчийг Томскийн эмнэлэгт хүргэж, шинжилгээнд хамруулсан байна. Нислэгийн багийнхны тайлбарласнаар "онгоц намгархаг хөрсөнд газардаад гүйлт хийх явцад дугуй нь нүхэнд тээглэн хөмөрч унасан" байна. Гэсэн ч онгоцны ахмадын хашир туршлагын ачаар туйлын хүнд нөхцөлд нэг ч хүн бэртэлгүй газардаж чаджээ. Уг онгоцны ослын талаарх мэдээлэл ОХУ-ын цахим сүлжээнд "газар авч", нислэгийн багт маш олон хүн талархал илэрхийлээд байна.

Харин Томск хотын цагдаагийн хэлтсээс “ онгоц аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөнөөс осолдсон эсэхийг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгэсэн” талаар мэдэгджээ.

Ослын газар дээрх зураг

Эх сурвалж: Moscowtime

 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

54 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

59 минутын өмнө