Монгол дээлээр гангарсан Японы Яйзү хотын дарга Т.Доржханд гишүүнийг “ичээв”

Монгол дээлээр гангарсан Японы Яйзү хотын дарга Т.Доржханд гишүүнийг “ичээв”

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр ирэхдээ үндэсний дээлийн дор пүүз өмсөж, дэг жаяггүй хувцасласан нь олон хүний шүүмжлэлд өртөж байв.

Учир нь "төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэнэ”... хэмээн тангараг өргөсөн УИХ-ын гишүүн ийнхүү үндэсний соёл, заншлаа үл хайхарсан үйлдэл удаа дараа гаргаж байхад хэдхэн хоногийн өмнө гадаадын иргэд үлгэр жишээ болов.

Тодруулбал, Токио 2020 олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын эхний хэсэг өнгөрсөн Бямба гараг/2021.07.17/-т Японы нийслэл Токио хотод газардсан. Уг хэсэгт манай 3x3 сагсан бөмбөгийн багийн тамирчид багтаж, бэлтгэл хийх бүс буюу үеэр Яйзү хотод очсон юм.

Энэ үеэр Яйзү хотын дарга манай багийг хүлээн авахдаа Монгол үндэсний дээл өмссөн нь олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж байв. “Монголын үндэсний хувцас нь гутал, дээл, хантааз, малгай, бүс нийлж гэмээн нэг цогц үндэсний хувцас болдог” хэмээдэг. Ийнхүү гаднын иргэд хүртэл бидний соёл, ёс заншлыг хүндэтгэн үндэсний хувцсыг ном ёсоор өмссөн нь эрхэм гишүүнийг “ичээв үү” гэлтэй.